Сургалтын мэдээлэл

ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтын хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго:

Аж ахуйн нэгж байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцан ажиллах ажилтныг бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрийн агуулга:

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай онолын мэдлэг, практик дадал эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгатай. Сургалтын хөтөлбөрт зөвхөн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны заавал судлах хичээлийг оруулна.

 

Сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадвар, хандлага

 

Мэдлэг:

  •    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын талаарх ойлголт;
  •    Ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг хими, физик, биологи, эргономикийн хүчин зүйлсийн шинж чанар, тэдгээрээс үүсэх осол, хордлого, өвчний талаарх суурь мэдлэг;
  •    Ажилтны эрүүл мэндийн үзлэг тандалт, ХАБЭА-ын сургалтын зохион байгуулалтын талаарх ерөнхий ойлголт;
  •    Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгааныг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад зайлшгүй  шаардлагатай мэдлэг;
  •    Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн бүтэц, зохион байгуулалтын талаарх суурь мэдлэг.

 

Чадвар:

  •    ХАБЭА-н үйл ажиллагаанд холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартыг мөрдөж ажиллах;
  •    ХАБЭА-н талаарх байгууллагын журам, баримт бичгийг боловсруулах;
  •    Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга  хэмжээний хэрэгцээг тодорхойлох;
  •    Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг үүсгэх аюул, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийн удирдлага, холбогдох албан тушаалтан, нийт ажилтанд үнэн зөвөөр тохиромжтой арга хэлбэрээр таниулан ойлгуулах сургалт, зааварчилгаа, аюулыг мэдээлэх харилцааг үр дүнтэй зохион байгуулах;
  •    Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр нөлөөг нь үнэлэх;
  •    Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг судлан бүртгэх, шалтгааныг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, дахин тохиолдохоос урьдчилан сэргийлэх;
  •    Ажилтны эрүүл мэндийн үзлэг, тандалтын зохион байгуулалтад хяналт тавих.

 

 Хандлага:

  •    Ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ёс зүйтэй, хуулийн хүрээнд ажиллах;
  •    ХАБЭА-н үйл ажиллагааг урьдчилан сэргийлэлтэд суурилсан зарчмаар хэрэгжүүлэх;
  •    ХАБЭА-н үйл ажиллагааг нотолгоо баримтад үндэслэн төлөвлөж, үнэлэх;

 

 

Сургалтын зохион байгуулалт:

 

Сургалтыг танхимд болон дадлагын талбарт зохион байгуулна.

Хичээлийн цагийн багтаамж: 124 цаг

Хичээлийн сэдэв

Д/д Сэдэв цаг
1 ХАБЭА-н удиртгал хичээл 2
2 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж 8
3 Хөдөлмөрийн аюулгүй байдал 18
4 Хөдөлмөрийн эрүүл ахуй 18
5 ХАБЭА-н сургалт, зааварчилгаа 10
6 Эрсдэлийн менежмент 12
7 Хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, тавигдах шаардлага 10
8 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, мэдээлэх, дүн шинжилгээ хийх 10
9 Аюулыг илрүүлэх, мэдээлэх харилцаа 10
10 Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, галын аюулгүй ажиллагаа 6
11 Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 10
12 ХАБЭА-н менежментийн тогтолцоо 10
Нийт 124