Алсын хараа
Бид Монгол Улсдаа төдийгүй Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн технологит суурилсан сургалтын төвтэй болно.
Эрхэм зорилго
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн сургалтын үйлчилгээг Олон Улсын жишигт нийцүүлэн хөдөлмөрийн хүний аюулгүй байдал, амьдралын чанарыг алдагдуулахгүй байхын төлөө тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлж аливаа эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Бидний уриа
Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө
ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ҮНДЭСНИЙ КОМПАНИ
ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС
Эрсдэлийг илрүүлэх чадвар
Итгэл, нэр хүнд
Мэргэжлийн хандлага
Найрсаг хамт олон
Чанартай сургалт
Ёс зүй, хариуцлага
Мэндчилгээ
Манай байгууллага нь 2017 оноос хойш Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ бүх хугацаанд бидэнтэй хамт байсан дотоод болон гадаадын хамтрагч байгууллагууд, харилцагчдадаа халуун талархал дэвшүүлж, эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа ажиллацгаая.
Бид байгуулагдсан үеэсээ “ХАБЭА-н ажилтан” гэдэг чухал, хариуцлагатай сайхан мэргэжлийг өнөөгийн нийгмийн шаардлага, шалгуурыг хангасан мэргэжилтэн бэлтгэх, Монгол Улсад ХАБЭА-н шинэ тогтолцоог төлөвшүүлэхэд зохих хувь нэмэр оруулах зорилгыг дэвшүүлэн тавьж, сэтгэл зүтгэл нэгтэй хамт олон, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжил нэгт нөхдийн дэмжлэг дор тодорхой үр дүнд хүрсээр ирсэн билээ.
Энэ дашрамд бидэнд үргэлж итгэл хүлээлгэж, дэмжиж, урам зориг өгч, хамтдаа хөгжин дэвшиж ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье! Та бүхний амжилтаар бидний амжилт хэмжигдэх болно. Эрүүл энх сайн сайхныг ерөөн мэндчилье.
Хүндэтгэсэн:
Гүйцэтгэх Захирал Б.Жавхлантөгөлдөр
Бидний тухай
“MGBS” ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс олгодог сургалт зохион байгуулах зөвшөөрлийн дагуу ХАБЭА-н 5 төрлийн сургалт зохион байгуулахаас гадна, Монгол Улсын болон Олон Улсын менежментийн тогтолцооны стандарт, хууль эрх зүйн шаардлагуудаар зөвлөн туслах үйлчилгээ, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, нийцтэй байдлын шинжилгээ зэрэг үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн хамтрагч болон үйлчлүүлэгч нартаа чанартай үйлчилгээ, өрсөлдөхүйц үнийг санал болгон, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн салбар, ажил мэргэжлийн онцлогт тохируулан сургалтын хөтөлбөрөө боловсруулж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилго тавин үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж ирсэн.
Манай хамт олон нь ХАБЭА-н чиглэлээр 10-15 жилийн ажлын туршлагатай Байгаль орчны мэргэшсэн мэргэжилтэн, MNS ISO9001:2015, MNS ISO45001:2018 стандартын тэргүүлэх аудитор, химийн мэргэжилтэн, ХАБ болон эрүүл ахуйч сургагч багш нарын чадварлаг багаар бүрдсэн.