“MGBS” СУРГАЛТЫН ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛАХ
ХАБЭА-Н НИЙТ АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Зорилго:
ХНХС-ын 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн А\173 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах
Хууль, эрх зүйн үндэслэл:
- ХАБЭА-н тухай хуулийн 17.1 дэх хэсэг: Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна.
- ХАБЭА-н тухай хуулийн 17.4 дэх хэсэг: Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч хэвших.
- 28.1.8. Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх
Сургалтаар эзэмшсэн байх мэдлэг, хандлага:
ХАБЭА-н хууль, дүрэм журмын талаарх ерөнхий ойлголт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хүргэж болзошгүй аюулыг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл үүсгэж болзошгүй ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хийх аргад суралцах, осолдогчид анхны тусламж үзүүлэх аргачлалд суралцах, ажлын байран дахь осол, өвчлөлд хүргэж болзошгүй хүчин зүйлсийг илрүүлэх, мэдээлэх, арилгах арга хэмжээнд идэвхтэй оролцох мэдлэг хандлагыг эзэмшинэ.
Хаана:
SEOUL BUSINESS CENTER оффисын 7-р давхар 705 тоот, “MGBS” ХАБЭА-н сургалтын төвийн сургалтын танхим
Сургалтын сэдэв:
№ |
Сэдэв |
Цаг |
Сургагч багш |
1 |
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд мөрдөх хууль, дүрэм, журам |
40 мин |
ХАБЭА-н сургагч багш Г.Батням |
2 |
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, анхаарах асуудал |
40 мин |
ХАБЭА-н сургагч багш Г.Батням |
3 |
Ажлын хувцасны стандарт болон зөв хэрэглээ |
40 мин |
ХАБЭА-н сургагч багш Г.Батням |
4 |
Оффисын эргономик \ Тээврийн аюулгүй ажиллагаа\ Зам засвар, замын байгууламжийн аюулгүй ажиллагаа\ Цахилгааны аюулгүй ажиллагаа\ Барилгын аюулгүй ажиллагаа\ Ил уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа Жич: байгууллагын онцлогт нийцүүлж агуулгыг сонгоно |
40 мин |
Агуулгын дагуу гэрээт багшаар заалгана |
5 |
Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс, мэргэжлээс шалтгаалсан өвчин |
40 мин |
ХАБЭА-н сургагч багш Г.Батням |
6 |
Ажил эхлэхээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийх арга, практик дадлага |
40 мин |
ХАБЭА-н сургагч багш Г.Батням |
7 |
Онцгой байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгийн бэлэн байдал |
40 мин |
ХАБЭА-н сургагч багш Г.Батням |
8 |
Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж |
40 мин |
ХАБЭА-н сургагч багш Г.Батням |
9 |
Тестийн шалгалт |
40 мин |
Сургагч багш Г.Батням |
Жич: Шалгалтад 80%-аас дээш үнэлэгдсэн суралцагчид сертификат олгогдоно.