“MGBS” СУРГАЛТЫН ТӨВӨӨС АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД АЖЛЫН БАЙРНЫ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Ажлын байрны эрсдэлийн үнэлгээг Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/295 тоот тушаал “Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”-ийг мөрдлөг болгон ажилладаг.
Хууль эрх зүйн үндэслэл: ХАБЭА-н хууль
- 26.5.8 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээ
- 28.1.4 Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх
- 35.1. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.
Эрсдэлийн үнэлгээ хийгдэх дараалал:
- Эрсдэлийн үнэлгээ хийгдэх ажлын байрны жагсаалтыг гаргах
- Эрсдэлийн үнэлгээний талаарх сургалтыг ИТА-уудад зохион байгуулах
- Ажлын байруудтай танилцаж, зураг авалт хийх
- Ажлын байр тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийх
- Хийсэн эрсдэлийн үнэлгээг үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулах
- Ажлын байрны эрсдэлүүдийг төрлөөр нь эрэмбэлж, хяналтын арга хэмжээг тодорхойлох
- Хянах, бууруулах арга хэмжээний төлөвлөгөөний төслийг гаргаж өгөх
- Эрсдэлийн үнэлгээний тайланг боловсруулж, хүлээлгэж өгөх
Зорилго:
Ажлын байруудад байгаа аюулыг илрүүлэх, ажлын байрны эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох, эрүүл ахуйн нөхцөлд үнэлгээ дүгнэлт хийх эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг нэн даруй авах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, байдалд эрсдэлийн үнэлгээ хийх
Зорилт:
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд, аюулгүй ажиллагааны аюулыг илрүүлэх
- Галын аюулгүй байдал, гал унтраах хэрэгслийн бэлэн байдлыг үнэлэх
- Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг үнэлэх
- Ажилтнуудын аюулгүй ажиллагааны талаарх мэдлэгийг үнэлэх
- Ажлын байрны эмх цэгц, хөдөлмөр зохион байгуулалтад үнэлэлт дүгнэлт гаргах
- Ажилтны биеийн ачаалал, эргономикийн асуудлыг үнэлэх
- Аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээг үнэлэх
- Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болон хамтын хамгаалах хэрэгслийн хэрэглээнд эрсдэлийг үнэлэх