Зөвлөх үйлчилгээ

Хууль тогтоомж, стандартын нийцтэй байдлын үнэлгээ

MGBS” СУРГАЛТЫН ТӨВӨӨС АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ХУУЛИЙН НИЙЦТЭЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 Агуулга:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хуулийн нийцлийн үнэлгээг ОУ-ын ISO45001:2018 стандартын 6.1.3 болон 9.1.2 дахь шаардлагуудын зарчим, аргачлалд тулгуурлан гүйцэтгэнэ. Бид энэхүү хуулийн нийцлийн үнэлгээг гүйцэтгэхдээ компанийн үйл ажиллагаанд хэрэглэх, эсвэл заавал мөрдөх ёстой ХАБЭА-тай холбоотой хуулийн шаардлагуудыг тодорхойлж, тэдгээр шаардлагуудад үнэлгээ хийж, нийцлийг хангах арга хэмжээний зөвлөмжийг тодорхойлж өгнө. Ингэснээр  компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх ХАБЭА-н хуулийн шаардлага болон байнгын сайжруулалтыг хийхэд анхаарч үзэх ёстой шаардлагуудыг хяналтдаа байлгах давуу талыг бий болгож өгнө.

 Зорилго:

  •  Үйл ажиллагааг тасралтгүй явуулахад ХАБЭА-н хуулийн нийцлийн үүргийг биелүүлэх
  • Бүх түвшний ажилтнуудад өөрсдийнх нь хэрэглэх болон мөрдөх ёстой хуулийн шаардлагуудыг мэдээлж, таниулах
  • Байнгын сайжруулалтыг хуулийн хүрээнд оновчтой зохион байгуулах

Аргачлал:

  •  Хуулийн шаардлагууд тодорхойлох
  • Нийцлийг үнэлэх
  • Нийцэлгүй байгаа шаардлагуудыг эрэмбэлэх
  • Нийцлийг хангах арга хэмжээ тодорхойлох
  • Дүгнэлт, зөвлөмж

Үйл ажиллагаанд нөлөөлөх ашиг тус:

  • Үйл ажиллагаанд заавал хэрэглэж, мөрдөх ёстой шаардлагуудаа олж илрүүлж, нийцлийг хангаснаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах
  • Томоохон захиалагчийн гэрээний шаардлагуудтай холбоотой хуулийн шаардлагуудын нийцлээ хангах
  • Зардлуудаа оновчлох
  • Ажилтнууд хуулийн хүрээнд эрх, үүргээ таньж мэдэж, хэрэгжүүлж эхлэх гэх мэт үр дүнгүүдээс гадна олон давуу тал үүсгэж болохуйц үр дүнгүүд бий болж болно