Зөвлөх үйлчилгээ

Хууль эрх зүйн шаардлагатай бичиг баримт бүрдүүлэлтийн зөвлөн туслах үйлчилгээ

MGBS” СУРГАЛТЫН ТӨВӨӨС АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ХАБЭА-Н ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭЛТИЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Зорилго: Аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н үйл ажиллагаанд шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлтийг хийх, зөвлөн туслах, хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, удирдлага болон ХАБЭА-н ажилтныг чадавхжуулах

Зөвлөн туслах үйлчилгээний ерөнхий агуулга:

  1. ХАБЭА-н хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгууллагын дүрэм журмыг стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулахад арга зүйн туслалцаа үзүүлэх
  2. ХАБЭА-д шаардлагатай хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг гаргах
  3. ХАБЭА-н хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай маягт боловсруулах
  4. Байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан ХАБЭА-н зааварчилгаа боловсруулах
  5. Салбарын улсын ерөнхий байцаагчийн албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудасны дагуу материалыг бэлтгэж өгөх

Хууль эрх зүйн үндэслэл: ХАБЭА-н тухай хууль

  • 26.2. Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна.
  • 27.1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.
  • 27.3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх
  • 27.3.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах
  • 28.1.6. Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх
  • 36. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  • 36.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.