“MGBS” СУРГАЛТЫН ТӨВӨӨС АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ХУУЛИЙН НИЙЦТЭЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Агуулга:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хуулийн нийцлийн үнэлгээг ОУ-ын ISO45001:2018 стандартын 6.1.3 болон 9.1.2 дахь шаардлагуудын зарчим, аргачлалд тулгуурлан гүйцэтгэнэ. Бид энэхүү хуулийн нийцлийн үнэлгээг гүйцэтгэхдээ компанийн үйл ажиллагаанд хэрэглэх, эсвэл заавал мөрдөх ёстой ХАБЭА-тай холбоотой хуулийн шаардлагуудыг тодорхойлж, тэдгээр шаардлагуудад үнэлгээ хийж, нийцлийг хангах арга хэмжээний зөвлөмжийг тодорхойлж өгнө. Ингэснээр компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх ХАБЭА-н хуулийн шаардлага болон байнгын сайжруулалтыг хийхэд анхаарч үзэх ёстой шаардлагуудыг хяналтдаа байлгах давуу талыг бий болгож өгнө.
Зорилго:
- Үйл ажиллагааг тасралтгүй явуулахад ХАБЭА-н хуулийн нийцлийн үүргийг биелүүлэх
- Бүх түвшний ажилтнуудад өөрсдийнх нь хэрэглэх болон мөрдөх ёстой хуулийн шаардлагуудыг мэдээлж, таниулах
- Байнгын сайжруулалтыг хуулийн хүрээнд оновчтой зохион байгуулах
Аргачлал:
- Хуулийн шаардлагууд тодорхойлох
- Нийцлийг үнэлэх
- Нийцэлгүй байгаа шаардлагуудыг эрэмбэлэх
- Нийцлийг хангах арга хэмжээ тодорхойлох
- Дүгнэлт, зөвлөмж
Үйл ажиллагаанд нөлөөлөх ашиг тус:
- Үйл ажиллагаанд заавал хэрэглэж, мөрдөх ёстой шаардлагуудаа олж илрүүлж, нийцлийг хангаснаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах
- Томоохон захиалагчийн гэрээний шаардлагуудтай холбоотой хуулийн шаардлагуудын нийцлээ хангах
- Зардлуудаа оновчлох
- Ажилтнууд хуулийн хүрээнд эрх, үүргээ таньж мэдэж, хэрэгжүүлж эхлэх гэх мэт үр дүнгүүдээс гадна олон давуу тал үүсгэж болохуйц үр дүнгүүд бий болж болно