Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалтай хамтран зохион байгуулсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрүүдэд 2 өдрийн 4 ээлжээр нийт 160 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрагдууллаа. Тус сургалтын хүрээнд ХАБЭА-н асуудал хариуцсан ажилчдын ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандартын мэдлэгийг дээшлүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, ажлын байран дахь хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо ажил олгогчийн ХАБЭА-н манлайллыг нэмэгдүүлэх, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, эрсдэлийн түвшинг бууруулах ойлголтыг өгөх сургалтыг зохион байгууллаа. Мөн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилчдын ХАБЭА-н талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор асуулт хариултын тэмцээн зохион байгуулж мэргэжлийн ном гарын авлагаар шагнаж, сургалтын төвийн үйл ажиллагааны талаарх сэтгэл ханамжийн судалгааг авлаа.
