MGBS ХХК нь Саян-Уул ХХК-тай хамтран зохион байгуулсан “Нийт ажилтан” сэдэвт сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 өдрийн 1 ээлжээр цех тасаг нэгжүүдийн нийт 50 ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрагдууллаа. Тус сургалтын хүрээнд ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандартын мэдлэгийг дээшлүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, ажлын байран дахь хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, эрсдэлийн түвшинг бууруулах ойлголтыг өгөх сургалтыг зохион байгууллаа. Мөн ажилчдын ХАБЭА-н талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор асуулт хариулт, дасгал ажил хийлгэж сургалтын төвөөс сертификат олголоо. Мөн тус ажлын байранд байгаа аюулыг илрүүлэх, ажлын байрны эрсдэлтэй хүчин зүйлс , эрүүл ахуйн нөхцөлд үнэлгээ дүгнэлт хийх эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг авах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах байдалд эрсдэлийн үнэлгээ хийж хамтран ажиллаа.